Замын-Үүдийн хилээр БНХАУ руу нэвтрэх машиныг гаргахгүй байна

2015 оны 06 сарын 29

Төрийн бус компаниуд хүнд даацын автомашины ачааг нэмэгдүүлэх шаардлага тавьж улмаар зөрчил гарснаас үүдэн хилээр машин гаргахгүй хэмээн “Борхойн тал” компанийн ажилчид мэдэгдээд байсан юм.

Тэгвэл  Замын-Үүдийн хилээр БНХАУ руу нэвтрэх машиныг гаргахгүй байна гэсэн мэдээлэл иргэдээс ирсний дагуу М.Баянмөнхөөс тодруулахад “Борхойн тал”-аас тавьж байгаа шаардлагыг биелүүлэх боломжгүй.  Учир нь энэ чиглэлийн зам 44 кг-аас дээш хүн ачааны машин зорчихыг хориглодог буюу хоёрдугаар зэргийн зам юм. Түүнчлэн энэ бидний шийдэх асуудал биш.  Засгийн газрын түвшинд хэлэлцэх ёстой” гэсэн юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД