Барак Обама, Меркель нар Грекийн өрийн хямралын талаар хэлэлцэв

2015 оны 06 сарын 29

Грекийн өрийн хямралын талаар АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Германы Канцлер Ангель Меркель нар өчигдөр утсаар хэлэлцжээ.

Еврогийн бүсийн хүрээнд эдийн засгийн өсөлтөө нэмэгдүүлж, шинэчлэлийн арга хэмжээгээ үргэлжлүүлэх боломжийг олгох замналдаа эргэн орохын тулд Грек чадах бүхнээ хийх нь маш чухал юм гэдэгт хоёр тэргүүн санал нийлсэн гэж Цагаан ордноос мэдэгдэв.

АНУ болон Германы эдийн засгийн багууд Грекийн байдлыг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд цаашид ч ойр холбоотой байна гэдгийг Обама, Меркель нар нотолсон байна.

Өнөөдөр улс төрийн намуудын дарга нар, парламентын бүлгүүдтэй Меркель уулзаж, Грекийн байдлыг хэлэлцэнэ гэж Германы Засгийн газар мэдэгджээ. Уулзалтын дараа Меркель хэвлэлийн бага хурал хийх ажээ.

Францын Ерөнхийлөгчийн тамгын газрын мэдэгдсэнээр, Ерөнхийлөгч Франсуа Олланд Грекийн байдлыг сайд нартайгаа хэлэлцэнэ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД