Усан паркийн талбайд дэлбэрэлт болж 500 гаруй хүн гэмтжээ

2015 оны 06 сарын 29

Тайванийн нийслэл Тайпей хотын захад байрладаг “Formosa” усан паркийн төв талбайд өчигдөр дэлбэрэлт болж, гал гарсны улмаас 500 гаруй хүн гэмтжээ.

180 гаруй хүн ноцтой гэмтэл авсан байна. Зарим нь амьсгалын замын өвчин үүсгэдэг хорт утаагаар амьсгалжээ.

Дэлбэрэлт болж, гал гарсан шалтгааныг шалгаж байна. Шоуны уур амьсгалыг дэврээхээр ашигласан өнгийн утаа шүршигч болж гал гарсан байж магадгүй гэж албаны хүмүүс үзжээ.

Гал гарах үед төв талбайн ойролцоо 1000 гаруй хүн цугласан байжээ.

"Дэлбэрэлт, гал гарах болсон шалтгаан нь утаа шүршигчээс үүдэлтэй байж магадгүй. Талбай дээрх гэрэл халж утаа шүршигч дэлбэрсэн байж болох юм" гэж гал түймэртэй тэмцэх албаныхан мэдэгджээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД