Грек улс банкны үйлчилгээгээ үргэлжлүүлэн хаана

2015 оны 06 сарын 29

Бүх ард түмний санал асуулгын дараа  Грек евро бүсээс гарах боломжтой гэж Брюссельд Грекийг оролцуулалгүй хийсэн Евро бүсийн орнуудын хуралдааны дүнгээр Францын Сангийн сайд Мишель Сапен бямба гаригт мэдээлж байсан юм.

Тэгвэл улсыг нь хямралаас гаргах хөтөлбөрийн хугацааг сунгахгүй байх шийдвэрийг еврогийн бүс гаргасантай холбогдуулан банкуудаа үргэлжлүүлэн хааж, банкуудаас мөнгө гаргахыг хязгаарлахаар шийдсэнээ Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас мэдэгдлээ.

Хямралаас гаргах хөтөлбөрийн хугацаа энэ мягмар гарагт дуусах бөгөөд Грек Олон улсын валютын санд 1.6 тэрбум еврог буцаан төлөхөөр болж байна. Ингэснээр тус улс өрийн хямралд орж, еврогийн бүсээс гарах эрсдэл нүүрлээд байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд грекчүүд дугаарлан зогсож, бэлэн мөнгөний машинуудаас мөнгөө авч байсан бөгөөд Грекийн банкуудыг ирэх сарын 7-ныг хүртэл хаах гэнэ.

Афины хөрөнгийн биржийг өнөөдөр мөн хаана.

“Хямралаас гарах хөтөлбөрийг ойрын хэд хоногийн дотор сунгахыг Европын Холбоо болон бусад зээлдүүлэгчээс дахин хүссэн” гэж Ципрас хэлжээ.

HTML-

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД