Наадмаар МХЕГ-ын 300 гаруй ажилчид хяналт тавьж ажиллана

2015 оны 06 сарын 26

Наадмаар худалдаа үйлчтилгээ эрхлэх хувь хүмүүст 700 зөвшөөрөл олгох юм байна.

Тодруулбал, Төв цэнгэлдэх хүрээлэнд 500, Хүй долоон худагт 200 зөвшөөрөл олгоно.

Төв цэнгэлдэх хүрээлэнд худалдаа үйлчилгээ эрхлэх хувь хүмүүс тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө өнөөдрөөс эхлэн Хан-Уул, Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан  дүүрэгт өгөх бол Хүй долоон худагт  зөвшөөрөл авах хүмүүс  Сүхбаатар, Баянгол дүүрэгт өргөдлөө өгөх аж.

 Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга С.Даваасүрэнгээс энэ талаар лавлахад, Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худгаас гадна дүүргүүд дээр хуушуурын худалдаа явуулж иргэдэд хялбар аргаар худалдаа үйлчилгээг зохион байгуулахаах ажиллаж байна. Харин баярын өдрүүдэд МХЕГ-ын 300 гаруй ажилчид үйлчилгээ эрхлэгчдэд хяналт тавьж ажиллах юм” гэлээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД