Өнөө орой чөлөөт бүжгийн үдэшлэг Чингис хааны талбайд болно

2015 оны 06 сарын 26

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “UB Dance Festival” чөлөөт бүжгийн үдэшлэгийг өнөө орой 19 цагаас Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулна.

Чөлөөт бүжгийн олон төрлийг нэг дор нэгтгэсэн бүжгийн наадам дэлхийн 40 гаруй улс оронд жил бүр болдог уламжлалтай ч Монгол Улсад анх удаа болж байгаа гэдгээрээ онцлогтой. Энэхүү наадамд чөлөөт бүжгийн 24 хамтлаг өрсөлдөх бөгөөд өмнөх жилүүдэд зохион байгуулсан бүжгийн уралдааны шилдэг гоцлол бүжигчид нэгийн эсрэг нэг бүжгээр өрсөлдөх юм.

Чөлөөт бүжиг сонирхогчдын дунд олон төрлийн бүжгийн уралдааныг зарлах бөгөөд тус үйл ажиллагаанд Lumino, Tatar, Montarap, рэппэр Gee, Хар тасын Марка болон дижи нарын олон гэнэтийн бэлэгнүүд залуус та бүхнийг хүлээж байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
37.220.133.161 Anhnii bujggin naadamdaa ih amjilt gargaarai.