Налайх хотын хүн ам 2020 онд 58 мянга болно

2015 оны 06 сарын 26

Налайх дүүрэг нь 68.76 мянган га нутаг дэсвгэртэй бөгөөд 33.2 мянган хүн ам, 9294 өрхтэй юм байна.

Налайх хотын хүн ам 2020 онд 58 мянга, 2030 онд 65 мянган хүн амтай болох төлөвлөгөөтэй байгаа бөгөөд Өрхийн аж ахуй, Тээвэр, Бөөний худалдаа, Хүнсний үйлдвэрлэл, Барилгын материалын үйлдвэрлэл, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Шинэ технологи нутагшуулах парктай болгох зорилтыг тусгажээ.

Үйлдвэрлэл сургалтын төвүүдийг Налайх хотод төвлөрүүлнэ

Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат “Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтөөр Налайх дүүрэгт  ажлын байр шинээр нэмэгдэх учраас 10324 айлын орон сууц шаардлагатай байна. Ерөнхий төлөвлөгөөнд тусгасны дагуу мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх чиглэлээр нийслэлийн хэмжээнд үйлдвэрлэл сургалтын төвүүдийг Налайх хотод төвлөрүүлэх юм” гэлээ.