Бага тойруугийн хуучин барилгыг буулгаж “Улаанбаатар хотын төв” болгоно

2015 оны 06 сарын 26

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хагжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичигт нийцүүлэн нийслэлийн Бага тойруу буюу Чингэлтэй дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 4, 5, 6, 8 дугаар хорооны 243,3 га газрын хэмжээнд боловсруулсан Бага тойруугийн хуучин барилгыг буулгах, оновчтой төлөвлөлтийн техник эдийн засгийн үндэслэлийг баталлаа.

Төлөвлөлтийн нутаг дэвсгэрт 13809 айлын 312 орон сууцны барилга судлагдсанаас 12541 нь орон сууцны зориулалтаар, 1268 нь олон нийт, үйлчилгээний зориулалтаар ашиглаж байна. Бага тойруугийн нутаг дэвсгэр нь нийт 40983 хүн амтай бөгөөд 11384 өрхтэй юм.

Багатойрууг “Улаанбаатар хотын төв” болгож, хүн амын төвлөрөл багатай, улс, нийслэлийн чанартай ажил хэргийн бүс болгон хөгжүүлэх зорилтын тусгажээ.

 Үүний хүрээнд:

  1. Уулсын болон нийслэлийн нэгдүгээр зэргийн хамгаалалтад авсан барилгын хийцийг стандартад нийцүүлэн засварлаж хадгалах
  2. нийслэлийн хоёр дугаар зэргийн хамгаалалтад авсан барилгын эх байдлыг хэвээр хадгалан, шинэчлэн сайжруулах, газар ашиглалтыг сайжруулан дахин төлөвлөж шинэчлэн барилгажуулна.

 Энэ ажилд 2,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд улс, нийслэлийн чанартай засаг захиргаа, соёл олон нийтийн  үйлчилгээг задлах бодлогын хүрээнд зургаан дэд төвийн нэг болгон хөгжүүлэхээр тусгажээ.

Хуучин газар хөдлөлтийн арга хэмжээнд тусгагдаагүй барилга байгууламжийг шинэчлэн барилгажуулснаар иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэх, хотын төвийн хэсгийн газар ашиглалтыг нэмэгдүүлэн, хуучин барилгыг шинэчлэн барилгажуулснаар ногоон байгууламж, зам талбай нэмэгдэн хотын төвийн хэсгийн өнгө үзэмж нэмэгдэн, иргэдийн ажиллаж, амьдрах ая тухтай орчин бүрдэх юм байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.179.29.238 Та юу Нээрээ үнэхээр зарим төрийн эрхэнд байгаа Монголчуудын тэнэгийн хэмжээ хязгааргүй байх юмаа. Улаанбаатар хотын түүхэн ач холбогдолтой анхны барилгуудыг нураагаад, хар шилэн барилгуудаар дүүргэх юм байна л даа. Байгаа юмаа янзалж чадахгүй, ”сүйтгэнэ” гээд л дайраад байх юм. Миний хувьд юу ч гэсэн, энэ түүхэн барилгуудын нэгэнд нь амьдарч үзсэн нь олзуурхууштай. Ирэх хэдэн жилдээ алга болох нь байна шүү. Зураг олныг аваарай!
37.220.133.161 Zorilgoo bieluulehiin tuluu shurguu ajillaarai.
43.242.243.113 Доороо давхар машины зогсоолтой ногоон байгууламжтай гаднаа хүүхдийн тоглоомын талбай машины ил зогсоолтой барилга бариарай за тэгээд шугам сүлжээ зам гэрэлтүүлгээ хамтад нь шийдсэн байх шаардлага тавь битгий мангартаад дахин дахин ажил хийгээрэй тийм давхар ажил гаргасан хүмүүсээ шууд өмч шамшигдуулсан гэж шоронд хатаана шүү.