Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын үзлэг тооллого хийнэ

2015 оны 06 сарын 26

Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын үзлэг тооллогын ажлыг энэ сарын 20-ноос есдүгээр сарын 20-нд зохион байгуулах ажлын хэсгийг өнөөдөр баталлаа.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл ахлан ажиллах бөгөөд дүнг ирэх есдүгээр сард багтаан танилцуулахыг Ажлын хэсэгт үүрэг болголоо

Үзлэг тооллогын ажилд шаардагдах 3 сая 870 мянган төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгав.