Смарт карт үйлчилгээнд гарч, хөнгөлөлт эдэлдэг иргэдэд карт олгоно

2015 оны 06 сарын 25

Зарим автобус стандартын шаардлага хангахгүйгээс болж нийтийн тээвэрт смарт карт нэвтрүүлэх ажлыг  ирэх сарын 20 хүртэл хойшлуулсан байна.

“Улаанбаатар смарт карт” компани одоогоор автобусны зогсоолд ойр 30 газартай гэрээ байгуулахаар тохирчээ. Хэтдээ карт ашиглах  смарт карт борлуулах 500 орчим төв байгуулахаар төлөвлөсөн байна. Эдгээр төвөөс иргэд смарт картыг 3600 төгрөгөөр худалдан авч 500-90 мянган төгрөгөөр цэнэглэх юм. Харин нийтийн тээврээр зорчихдоо хөнгөлөлт эдэлдэг иргэдэд карт олгоно хэмээн албаныхан хэллээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД