Улаанбаатарт 32 хэм халуун байна

2015 оны 06 сарын 25

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Сэлэнгэ, Дарханы нутаг, Булганы хойд, Төв аймгийн баруун хэсгээр агаарт  32 хэмийг давж хална.

Иймд, өндөр настан болон бага насны хүүхдийг наршихаас сэргийлж,  нарны шил малгайг тогтмол өмсүүлэх, зүрх судасны өвчтэй болон даралттай хүмүүс болгоомжтой байх шаардлагатайг нийт ард иргэдэд сэрэмжлүүлж байна.