Каназавагийн их сургуультай биологийн салбарт хамтран ажиллана

2015 оны 06 сарын 24

Монгол Улсын ШУА, МУИС, Япон улсын Каназавагийн их сургуулийн хооронд биологийн салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

Мөн энэ үеэр Япон улсын Каназавагийн Их сургуулийн профессор Сейши Мураками, профессор Шуичи Кенеко нарт Монгол Улсад өндөр мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх, молекул биологийн судалгааны түвшинг нэмэгдүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж ШУА-ийн дээд шагнал “Хубилай хаан” алтан медалиар шагнасныг ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин гардуулан өгсөн юм. 

Санамж бичигт Монголын талаас ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч,  академич Д.Рэгдэл, МУИС-ийн Урлаг соёлын Их сургуулийн декан н.Баяртогтох, Япон улсын талаас Каназавагийн их сургуулийн Эмнэлгийн сургуулийн декан Шуичи Каеко, мөн сургуулийн Хавдар судлалын эрхлэгч Масанобу Ошима нар гарын үсэг зурсан юм.

 “Манай улсын ШУА нь 100 гаруй гэрээ хэлцэл, санамж бичиг байгуулж үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй орны шинжлэх ухааны байгууллагатай. Гадаад хамтын ажиллагааны 40 орчим хувийг ШУА-аас санхүүжүүлдэг бөгөөд Япон улс дэмжлэг болж, хамтарч ажилладаг юм.  Одоогоос 6-7 жилийн өмнө Японы Технологийн үнэлгээний үндэсний хүрээлэнтэй санамж бичиг байгуулж байлаа. Энэ хүрээнд манай биологийн хүрээлэнд нийт 140 гаруй сая төгрөгийн багаж тоног төхөөрөмж хандивласан. Мөн боловсон хүчнээ Японд бэлдэж байна. Монгол Улсын хөрснөөс үйлдвэрлэлийн ач холбогдол бүхий бактери олох судалгааны ажил хийж байна. Түүнтэй адил Каназавагийн их сургуультай хамтран ажиллах гэрээг өнөөдрөөс эхлүүллээ.  Санамж бичгийн хүрээнд талууд ирэх жилүүдэд молекул биологийн салбарт хамтран ажиллана” гэв.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД