“Камертон” хамтлагийн 20 жилийн ой өнөөдөр тохиож байна

2015 оны 06 сарын 24

“Камертон” хамтлагийн 20 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Тэд  ойн баяраа “Crocus event hall”-д фэнүүдтэйгээ хамт тэмдэглэхээр болжээ. Тоглолтод тус хамтлагийнхан хит дуунуудаа үзэгчид, сонсогчиддоо өргөн барих юм.

Камертоныхонтой төрсөн өдрийг нь хамт тэмдэглэхээр ирэх зочид зөвхөн хар, цагаан өнгийн хувцас өмссөн байх ёстой юм байна. Тоглолтод Никитон, Люмино зэрэг хамтлаг дуучид ирэх аж.

Дашрамд сонирхуулахад, тус хамтлаг байгуулагдсан цагаас хойш 10 цомог гаргаж, 15 тоглолт хийж, “Шилдэг поп хамтлаг”, “Шилдэг бүтээл”, “Алтан микрофон” наадмын “Шилдэг хамтлаг”, “Шилдэг цомог”,  “Пентатоник” наадмын “Шилдэг хамтлаг”-аар тус тус шалгарч байв.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД