“Өөр инээмсэглэл” шог зургийн үзэсгэлэн гарлаа

2015 оны 06 сарын 24

Нөхөрсөг шог зураач Д. Сүхбаатар уран бүтээлийн дөрөв дахь бие даасан үзэсгэлэнгээ “Өөр инээмсэглэл” нэртэйгээр Их буурал төвд энэ сарын 24-нд гаргалаа.

Үзэсгэлэнд 60 гаруй хүний нөхөрсөг шог зураг дэлгэсэн бөгөөд дийлэнх нь олны танил хүмүүсийнх аж.

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр шог зураач Д.Сүхбаатарын сэтгэгдлийг сонслоо.

-Хэзээнээс нөхөрсөг шог зурах болов? Шог зураг гэдэг зураач нарын тэр бүр барьж аваад байдаг төрөл биш шүү дээ.

 -Би уг нь зураач болно гэж огт бодоогүй явсан цэргийн хүн. Чөлөөт цагаараа хажууд байгаа хүнээ шоглоод зурчихдаг байсан юм. Ингэж явсаар өөрийн нэлээд хэдэн бүтээлтэй болж 1991 онд анхны үзэсгэлэнгээ гаргаж байлаа.

-Бүтээлүүдийг чинь хархад бүгд хажуу тийш харсан байх юм.  Урд талаас нь харж зурсан хөрөг бий юу?

-Монгол хүнийг урдаас нь хараад зурна гэвэл бүгд адилхан болчих гээд байдаг талтай. Жижиг хамар, онигор нүд гээд нүүрний бүтэц нь ерөнхийдөө адилхан учраас хажуу талаас нь зурвал илүү тодорхой болдог.

 -Нэг хүний хөргийг хэдий хугацаанд зурдаг вэ. Нөхөрсөг шог зурж эхэлснээс хойш нийт хэдэн бүтээлийг гараас гаргав?

 -Хоёроос гурван минутад. Зарим үед 30 секундад ч зурчихдаг юм. Бүтээлийнхээ тоог алдчихаад байгаа. Олны танил хүмүүсийг ихэнхийг нь зурсан.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД