“MERS” вирусийн халдвараар дахин 4 хүн бүртгэгдлээ

2015 оны 06 сарын 24

Өмнөд Солонгост Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж буюу “MERS” титэмт вирусийн халдвар авсан дөрвөн тохиолдол өнөөдөр нэмж бүртгэгджээ. Харин вирусийн гаралтай уг өвчнөөр нас барсан тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна. 

Халдвар авсан сүүлийн дөрвөн тохиолдлыг оруулаад халдвар авагсдын нийт тоо 179 болсон бол нас барагсдын тоо 27 хэвээр байна гэж тус улсын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яам мэдэгдлээ.

“MERS”-тэй 179 өвчтөний 67 нь бүрэн эдгэрснээр эмнэлгээс гарчээ.

“MERS” нь 2012 онд Саудын Аравид анх бүртгэгдсэн вирусийн гаралтай амьсгалын замын өвчин юм.

Одоогоор, “MERS”-ийн вакцин болон эмчлэх арга, эм тариа байхгүй байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД