Наадмаар худалдаа, үйлчилгээ эрхлэх гэж байгаа бол анхаарлаа хандуулаарай

2015 оны 06 сарын 24

Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмын хэрэгжилтийг хангахад Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар хяналт тавьж ажиллах юм байна.


Энэ үеэр худалдаа, үйлчилгээг долоодугаар сарын 10, 11, 12, 13-ны өдрүүдэд зохион байгуулахах бөгөөд төв цэнгэлдэх хүрээлэнд явуулах худалдаа, үйлчилгээг Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар зохион байгуулж, хяналт тавьж ажиллах бол Хүй Долоон худгийн худалдаа, үйлчилгээг Сүхбаатар, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар хариуцан ажиллах гэнэ.

 

Харин худалдаа эрхлэх зөвшөөрөл олгож эхлэх хугацаа болон павилон, асрын үнийг ЗДТГ-ын захирагчийн албанаас тодруулахад, “Одоохондоо тодорхой болоогүй байгаа” гэсэн юм.



Наадмаар худалдаа үйлчилгээ эрхлэх гэж байгаа бол  дараахь чиглэлийг баримтлах юм байна.  

  • Тухайн харьяалах дүүргээсээ үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл болон дугаар авна.

 

  • Павильон асрын гадна талд дугаарыг нэгдсэн нэг загвараар харагдахуйц томоор бичиж байрлуулна

 

  • Үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн ажиллагсад бүгд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдсан байх.

 

  • Зөвшөөрөл олгосон цэгт, заасан өнгөний дагуу цэвэр үзэмжтэй асар сүүдрэвч, гэрийг байрлуулах

 

  • Аж ахуйн нэгжийн онцлогийг харуулсан эмблем бүхий малгай дүрэмт хувцсаар жигдрэх.

 

  • Хүнсний бүтээгдэхүүнийг горимын дагуу зөв хадгалах, худалдаалах нөхцлийг бүрдүүлэх хөргөх төхөөрөмж болон шаардлагатай бусад тоног төхөөрөмж, нэг удаагийн сав хэрэглэл, цаасан уут, торыг хүрэлцэхүйц хэмжээтэй нөөцөлсөн байх

 

  • Өдөр бүрийн хоолны дээж авч, тэмдэглэл хөтлөх

 

  • Хоолны үйлчилгээ явуулах цэгт гар ариутгах бодис, нойтон болон амны салфеткийг хүрэлцэхүйц хэмжээгээр байлгах

 

  • Тоос шороо босохоос сэргийлж шалавч болон хулдаас дэвсэх, эрүүл ахуй ариун цэврийн шаардлага хангаж ажиллах ёстой юм байна

 

  • Худалдаа, үйлчилгээ эрхлэх үед хориглох зүйлс 
  • Албан ёсны зөвшөөрөлгүй худалдаа үйлчилгээ эрхлэх

 

  • Гар дээрээс ил задгай худалдаа эрхлэх

 

  • Согтууруулах ундаа худалдаалах

 

  • Майонез, өндөг, крем, чанамал хиам буюу түүнийг оролцуулсан түргэн муудах бүтээгдэхүүнийг худалдах

 

  • Халаасан хоолоор үйлчлэх, нөөшилсөн бүтээгдэхүүнийг задалж худалдах

 

  • Шорлог хуушуур зэрэг халуун боловсруулалт хийх бүтээгдэхүүнийг заагдсан байрлалаас өөр газарт худалдаалах
  • Дүүргийн зөвшөөрөл олгосон цэгээс бусад байршилд айрагны гэр болон сүүдрэвч байрлуулах

 

  • Хог хаягдлаа ил задгай хаях

 

  • Хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх худалдаа, үйлчилгээ эрхлэх

 

Дашрамд дурдахад, Наадмын үеэр  900 цэгт худалдаа, үйлчилгээ ний цэг байршуулна. Тодруулбал, Төв цэнгэлдэх хүрээлэнд -600 цэг, Хүй долоон худагт 300 цэг байх бөгөөд 70 орчим хувь  нь хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх цэг байх юм

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
37.220.133.161 Mash zub. Shaardlaga hangaagui hudaldaa uilchilgeeg medeelleh utasnii dugaartai baibal bur sain shuu.Ta buhnii ajild amjilt husie.