Улаанбаатарт 26-28 хэм дулаан байна

2015 оны 06 сарын 24

2015 оны зургаадугаар сарын 24-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Зүүн зүгийн нутгийн ихэнх, баруун, төв болон говийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 18-23 хэм, Орхон-Сэлэнгийн сав, Алтайн өвөр говь болон говь зүүн зүгийн нутгаар 27-32 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. 26-28 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 12 хэм дулаан, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
112.72.13.150 Та юу гэж бодож байна ...hotod boroo oroh durgui bh shig bna
112.72.13.150 harin tiin saihan orood ene modnii huwung daraasai da
  • 2015 оны 06 сарын 24