Үндэсний баяр наадмын утга агуулгатай дэлгэрэнгүй танилцах боломж бүрдүүлнэ

2015 оны 06 сарын 23

БСШУЯ-ны Палеонтологи, археологийн музейн шинэчлэл төслийн нэгж, Монголын Үндэсний музей, Монголын Залуучуудын Эвсэл, Морин хуурын музей хамтарч Үндэсний их баяр наадмыг угтан эрийн гурван наадмын үүсэл түүх, ёс заншил, дэг жаяг зэргийг харуулсан “Бэсрэг наадам”-ыг Монголын Үндэсний музей дээр долоодугаар сарын 10-нд зохион байгуулах гэж байна.

 “Бэсрэг Наадам”-д хүрэлцэн ирснээр үндэсний уламжлалт наадмын утга агуулгатай дэлгэрэнгүй танилцах, наадамтай холбоотой музейн танхимуудыг тайлбартай үзэх, морин хуур, уртын дуу, хөөмий, бий биелгээн тоглолт үзэх, эрийн гурван наадам зэрэгт оролцох боломжтой болох юм байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД