АНУ-ын виз олгоход асуудал үүсчээ

2015 оны 06 сарын 23

АНУ-ын төрийн департментын компьютерийн алдаанаас болж хоёр долоо хоногийн турш аялагчдад виз олгоход асуудал үүсчээ. АНУ дунджаар  өдөрт 50 мянган визний хүсэлт хүлээж авдаг аж.

Одоогоор биометрийн дататай холбоотой доголдлыг засахаар 100 гаруй компьютерийн мэргэжилтэн ажиллаж байгаа гэнэ. Гэхдээ систем ирэх долоо хоногоос нааш хэвийн байдалдаа орохгүй гэдгийг АНУ-ын төрийн департментаас мэдээлжээ. Энэ алдаанаас үүдэн виз хүсэгчийн хурууны хээ, гэрэл зургийн шилжүүлэлт саатсан байна. 

Энэ хооронд АНУ-ын төрийн департмент хүмүүнлэгийн болон эрүүл мэндийн шаардлагатай 1500 виз гаргасан ба Мексикийн хил дээр гацсан 1250 фермерийн визийг олгожээ. Нөхцөл байдлаас шалтгаалан өнгөрсөн долоо хоногт олон орны элчин сайдын яам, консулын газрууд визний хүсэлтээ дахин төлөвлөсөн байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД