Хаясан тамхины иш зүлэг болгон ургана

2015 оны 06 сарын 23

Дэлхийн олон оронд олон нийтийн газар тамхи татахыг хуулиар хориглосон байдаг хэдий ч тамхины иш хаа сайгүй хөглөрч байдаг. Харин энэ дутагдлыг Энэтхэгийн компани давуу тал болгон ашиглаж ямар нэг ургамлыг ургуулах чадвартай ишийг тамхинд суулгасан аж.

Энэхүү шинэ бүтээл нь газарт хаягдсаныхаа дараа задарч цэцэг зүлэг болон хувирдаг ч сайн талтай хэдий ч бас сөрөг талтай гэнэ.

Тодруулбал, Энэ бүтээгдэхүүн хүмүүсийн хог хаях зуршлыг нэмэгдүүлэн дэмжих ба хаа хамаагүй мод ургуулж болзошгүй хэмээн мэргэжилтнүүд шүүмжилж байгаа аж.

Дашрамд сонирхуулахад, нэг жилд дэлхий дахинд таван триллион тамхины иш хаягдаж байгаа бөгөөд үүнээс ангижрахын тулд 10-15 жил зарцуулна. Тиймээс уг асуудлыг зохицуулахын тулд дээрх саналыг дэмжих биш, харин залхуурлаа дарах шаардлагатай бизээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД