Олимпийн аварга Э.Бадар-Ууган Үр шилжүүлэн суулгах төв нээв

2015 оны 06 сарын 23

Энхбатын Бадар-Ууган 23 насандаа эх орныхоо төрийн далбааг 2008 оны Бээжингийн олимпийн дэвжээнд мандуулж монголчуудын  магнайг тэнийлгэн баярлуулж Олимпийн аварга хэмээх эрхэм алдрыг хүртэж байсан билээ.Тэгвэл өнөөдөр тэр спортоос өөр зүйлээр ард түмнээ баярлуулж байна.

Тодруулбал,  Олимпийн аварга тамирчин маань "Өөжинмед" үр шилжүүлэн суулгах төвийг шинээр ашиглалтад оруулан, өнөөдөр нээлтээ хийлээ. 

Нээлтийн үеэр "Өөжинмед" үр шилжүүлэн суулгах төвийн эмчилгээ эрхэлсэн захирал Э.Одхүү: “Энэ төв жилдээ 300-500 хүнд үйлчлэх хүчин чадалтай.  Үнэ өртөгийн хувьд гадаадад үр шилжүүлэн суулгаснаас хоёр дахин бага буюу 6-9 сая төгрөг байх юм” хэмээн хэлж байлаа. Мөн ЭМШУИС-ийн бааз дээр түшиглэн байгуулсан энэхүү төв нь Япон улсын эмч, мэргэжилтэн, техник технологи дээр тулгуурлсан гэдгээрээ онцлог юм байна. 

"Өөжинмед" үр шилжүүлэн суулгах төвийн ерөнхий захирал Э.Бадар-Ууганаас зарим зүйлийг тодрууллаа.

- Чухам яагаад үр шилжүүлэн суулгах төвийг байгуулах болов?

-Анх 2008 онд олимпийн аварга болсныхоо дараа Монгол Улсдаа хэрэгтэй зүйл хийх хэрэгтэй гэж бодсон. Нэлээд удаан бодсоны эцэст 2009 онд Япон улсад Д.Дагвадорж аваргын урилгаар очоод байхад энэ санаа орж ирсэн юм.  Сүүлийн жилүүдэд манайд ариун хайраараа учирсан ч үрийн зулай үнэрлэж чадахгүй байгаа эцэг, эхчүүдийн тоо олширч, гадагшаа зорих хүмүүсийн тоо хэт нэмэгдсэн учраас тэдгээр хүмүүст туслах зорилгоор энэхүү эмнэлгээ нээж байна. Миний гэр бүл найз нөхөд их тус дэм болсон учраас тэд нартаа бас баяр хүргье.

-"Өөжинмед төв хэдий хэмжээний өртөгөөр боссон бэ?

-Японы “Kato Ladies Clinic эмнэлгийнхэн их тус болсон. Тэд тодорхой хэмжээний хөрөнгө гаргаж, зарим тоног төхөөрөмж бэлэглэсэн. Энэ төрлийн эмнэлгийг байгуулахад их өртөг гардаг юм билээ. Эмнэлгийн барилгын хувьд ЭМШУИС-ийн Сувилхуйн сургуулийн баазад түшиглэн байгуулсан юм.

-Үр шилжүүлэн суулгах төвд ажиллах эмч, мэргэжилтнүүдийн хувьд?

-Манай бүх эмч нар Японд мэргэшсэн. Японы мэргжилтнүүд болон монгол эмч сувилагч нар үйлчилнэ.

-Манай Улсад үр шилжүүлэн суулгах шаардлагатай гэр бүл хэр их байдаг юм бол?

-2014 оны судалгаагаар 7 мянга орчим гэр бүл үр шилжүүлэн суулгах шаардлагатай гэсэн тоо гарсан. Одоогоор эмнэлэгт эмчлүүлэх хүмүүсийн захиалга аль хэдийн ирээд байгаа. Мөн урд, хойд хоёр хөршөөс ч үзүүлэх өвчтөнүүд захиалгаа өгсөн. Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн үргүйдэл их өсч байгаа бөгөөд бэлгийн замын халдварт өвчин, үр хөндөлт, өөртөө тавих анхаарал хэт суларснаас үүдэлтэй юм билээ.

Дашрамд сонирхуулахад, 45-аас дээш насны болон зүрхний гажигтай, 90 кг-аас дээш жинтэй хүмүүс үр шилжүүлэх суулгахыг хориглодог ажээ.

Г.Оюунт

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.131.228.10 хаана байдаг юм вэ
183.81.171.135 Та юу гэж бодож байна ... Ямар сайхан буянтай үйлс вэ, ашгийн хойноос л хэт их бүү гүйгээсэй дээ, төрөөс байгалийн жамаар хүүхэдтэй болох боломжгүй гэр бүлд эмчилгээний хөнгөлөлтийн дэмжлэг үзүүлдэг болвол ч тун сайхан хэрэг шүү. Мөн энэ чиглэлийн эмнэлэгт ч татварын хөнгөлөлт үзүүлдэг байх хэрэгтэй. Монголын маань үрс маш олон болог
184.96.184.183 Ардчилалын ёроолоос дэвшсэнАтга худлаар зуурсанСанхүүги йн хуйвалдаанаар томорсонШанага луйвраар бэхэжсэнЭмгэн өвгөн хоёрыгЯгаан цэнхэр тасалбараар хуурсанОрос хүрэн байвгайгОлон удаа молигдсонХятад шар луундТусгаар тогтнолоо худалдсанМонгол түмнийг молигдсонМуу бүхнийг дэлгэрүүлсэнМик рофон барих мэргэжилтэйМоли гдож хуурах увдистайМалын эмч прокурортойМянг уужингийн философтойАрдчи лал Ардчилал гэжАрд түмнийг мунхруулсанАвли га Авлига гэжАрдын намаа айлгасанЭцэст нь толгойг нь эргүүлсэнЭрээн хятад цаасаарЭх орныг нь худалдсанЭгдүүт эй хөөрхөн өнхрүүш байнаОлон долоон хошгорсонОгт баригдахгүй хулхидсанДолоон сарын нэгнийг санаачилсанДара ан сайхан нил мурьсанБаярцогт хужаагаа хамгаалсанБатту лга эх орончийг дарамталсанБат Үүлээ баатар болгосонБайгал орчноо будаа болгосонХятад улсад хайртайМонгол улсад халтайХятад банкны цаасаарМонгол шороог солихГазрын хуулийг хурданХурдан батал гэж шахсанГайгүй монголыг гадагшлуулжГами н хятадыг нутагшуулжОнгор хой хууль батлуулжОлон хятад орогнуулжХудал хоосон хошгорсонХорон санаагаа нуусанОлны толгойг эргүүлсэнОлон түмэнд хараагдсанОлон нийтийн телевизийнОнц сурвалжлагчийг занасанУтас телевиз интернетийгУрд зүгээс хянадаг болгосонЗаль нэг заль хоёрын дундЗон олныг гүйлгэж захирсанОрой болгон худал ярьжОйр ойрхон хошгорнооАрд монгол чамайгГазар нутагтай чинь хамтГадаадад хэвлэсэн эрээн цаасаарГайхалта й хулхидаж худалданааИнгэж өнхрүүш дуулж хуурдажХятад гоймонгоо идэнгээЧингэсий н судасгүй ч гэлээЧин гүрний бэлтгэгдсэнЧимэ эгүй худал инээхЧинээнд нь тултал хуурахХудал ярьж Ардчилал сургажХулгай хийж Авлига авжАлтан ургийн удамгуй чАлиа салбадайн цустайБаатар болохгүй биетэй чБяцхан төрсөндөө харамсажЭцэг эхдээ гомдсонЭх монгол орныг занасанАрван сантимертийн тахтайАлцан майга алхаатайТарвага зурам гэшгээтэйТаамаг худал яриатайӨндөг шиг бөөрөнхийӨнхрүү ш болон төрсөнОдой бяцхан биетэйОнигоо болсон намтартайНамын жагсаалт гэдэгНарийн залийн ачаарАрд түмний сонгуулийгАрдчи лсан хайрцагаар тоолуулжМонголы н сонгууль мэтээрМашинаар луйвардан ялжТөрийн ордонд суужТэрбум хужаагийн төлөөҮхэн үхтэлээ зүтгэжҮндсэн хууль өөрчилжҮүрдийн ерөнхийлөгч болохҮнэн хятадын өнхрүүш байна
89.98.157.40 iluu iluu buh umand iluu umaa, bayar hurgeed amjilt husye uneheer buyantai ajil shuu, Та юу гэж бодож байна ...
112.72.13.250 Та юу гэж бодож байна ..
202.131.234.243 mundag hvvdee bayr hvrgey