Мерс вирусын улмаас Солонгос-Япон чиглэлийн нислэгийг цуцална

2015 оны 06 сарын 23

Өмнөд Солонгост Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж буюу “MERS” титэмт вирус тархаж байгаатай холбоотойгоор ирэх сарын эхэн үе хүртэл Сөүл болон Японы хотуудын хооронд хийх бараг 200 нислэгээ Өмнөд Солонгосын иргэний агаарын тээврийн хоёр компани цуцлахаар шийджээ.

Вирусийн гаралтай уг өвчний улмаас зорчигчдын тоо буурсан аж.

“Korean Air” компани маргаашаас эхлэн Японы гол арал болох Хоншу болон өмнөд нутгийн Кюшү арлын дөрвөн нисэх онгоцны буудал руу хийх болон эдгээр буудлаас хийх 92 нислэгээ цуцална.

Мөн “Asiana Airlines” компани Сөүл болон Японы зургаан нисэх онгоцны буудлын хооронд хийх 104 нислэгээ ирэх долоо хоногийн мягмар гарагаас цуцлах ажээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД