МУГЖ Э.Амартүвшин өнөө өглөө 7 цагт эх орондоо ирлээ

2015 оны 06 сарын 23

УДБЭТ-ын гоцлол дуучин, МУГЖ Э.Амартүвшин өнөө өглөө 7 цагт эх орондоо ирлээ.

Түүнийг театрын захиргаа, уран сайхны зөвлөлийн удирдагч болон гоцлол дуучид, түүний гэр бүлийнхэн "Чингис хаан" нисэх онгоцны буудал дээр угтан авсан юм.

Тэрбээр Их Британийн BBC агентлагаас зохион байгуулсан "Cardiff Singer of the World" наадмын шилдэг тавд шалгарч, үзэгчдийн нэрэмжит шагнал хүртсэн билээ. Харин тус тэмцээний тэргүүн байрын эзнээр Беларуссийн дуурийн гоцлол дуучин Надежда Кучер шалгарсан юм

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
37.220.133.161 Baharhaj baina. Tuund 3 uruutei oron tsuuts tabilgatai ny belegleh heregtei.