Хамгийн олон хүн давлагаагаар тэшиж дэлхийн дээд амжилтыг эвдэв

2015 оны 06 сарын 23

АНУ-ын Калифорни муж улсад давлагаагаар тэшигчид нэг цагт нэг тавцангаар хамгийн олон хүн давлагаагаар тэшсэн үзүүлэлтээр дэлхийн дээд амжилтыг эвджээ.

Лос-Анжелес хотын өмнөд нутгийн Хантингтоны эрэгт 66 хүн нэг тавцангаар нэгэн зэрэг 10 гаруй секунд давлагаагаар тэшин дээд амжилт тогтоосон байна.

Тэднийг давлагаагаар хэрхэн тэшихийг эргээс 5000 орчим хүн харжээ.

Өмнөх дээд амжилтыг Австралийн Квинсленд мужид 47 давлагаагаар тэшигч тогтоож байжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД