Засвартай байгаа замууд ба хаагуур явж болох вэ?

2015 оны 06 сарын 23

Инженерийн шугам сүлжээний дэд бүтцийн шинэчлэл хийж байгаатай холбоотойгоор Цэцэг төвийн уулзвараас Улсын их дэлгүүр  хүртэл замыг өчигдөрөөс хаалаа. Энэхүү замыг ирэх долдугаар сарын 05-ны өдрийг хүртэл хааж засварын ажлыг хийх гэнэ.

Энэ хугацаанд 19 чиглэлийн 255 тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд өөрчлөлт орж троллейбусны гурван чиглэлийн 27 тээврийн хэрэгслийн үйлчилгээ түр зогсоож байгаа аж. Мөн Энхтайваны өргөн чөлөөний хөдөлгөөн хязгаарлагдах үед чиглэлүүд Баруун сэлбийн гудамж, Цэрэндоржийн гудамж, Жуулчны гудамж, Самбуугийн гудамж, Сөүлийн гудамжаар үйлчилгээ үзүүлэх юм байна.

Зам хаалттай байх хугацаанд:

  • Энхтайваны өргөн чөлөөнөөс Их дэлгүүрийн баруун хэсгээр зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг нэг урсгалтай болгоно
  • Нэгдүгээр сургуулийн зүүн талын замыг урдаас хойд чиглэлд нэг урсгалтай болгон зохион байгуулна.

Мөн Улиастайгаас Гачуурт чиглэлийн 11 км авто замыг өргөтгөж, шинэчилэхээр болсон. Түүнчлэн нэг метрийн диаметртэй төмөр бетон дугуй хоолойг солих гэж байгаа учир зургадугаар сарын 29-ны 7 цаг хүртэл хэсэгчлэн хааж байгаа. Авто заам хаасан үед тээврийн хэрэгслийг түр замаар хөдөлгөөнд оролцуулж байна.

 Харин Дамбадаржаагийн уулзвараас Шаргаморьт, Хандгайт чиглэлийн авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд энэ сарын 10-наас долоодугаар сарын 8-нийг хүртэл Дамбадаржаагийн уулзвараас Шадивлангийн шинэ уулзвар хүртэлх хэсэгт авто замын хөдөлгөөнийг хааж хиймэл байгууламжийн ажил хийгдэж байна. Иймд хотын төвөөс хойд чиглэлийн зуслан, зуслангаас хотын төв чиглэлд зорчих иргэд Сэлбэ голын зүүн эрэг дагуух Шадивлангийн авто замыг сонгож зорчих боломжтой юм байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
112.72.13.123 jil bolgon l ingej zam haaj zasah ym jil bolgon zasalgui neg olon jiliin nastai zam tavij boldoggui ym uu oorsdoo ch gesen ter zam deeree yvah l ym chin tosvoo ch gesen bodooch hiymrald orloo geed yrij baij sain ym hiihed yaana
112.72.13.134 Жил болгон зам засаад л шугам янзлаад л байх юм. Өөр өөр газар засдаг бол хамаа байж уу, гэвч тоотой хэдэн газраа л дахин дахин засаад байгааг ер ойлгохгүй юм. Жил болгон хулхи юм хийдэг юм уу эсвэл жил болгон upgrade хийдэг юм уу?
112.72.13.134 turuu jil tegeed ih delguureer zassiimuu, zalaad bgarai
  • 2015 оны 06 сарын 24
202.131.248.210 zuv sanaa bna. torguuli.mn gedeg shig zamtai holbootoi bugdiig hardag um bval zugeer um. zamiin temdeglegee, zamiin gemtel .. ern zamtai holbootoi um bolgon bval zugeer um. Hotiin niitiin teevriin marshrut geed l medmeer um ch ih bna da
202.131.248.210 Dajgui medeelel hiij bna .bayrlalaa
  • 2015 оны 06 сарын 24
202.131.248.210 тийм шүү манай сайт аль болох хэрэгтэй шуурхай мэдээллийг хүргэхийг хичээх болно. баярлалаа
  • 2015 оны 06 сарын 23