Татвараа төлөөгүй замын хөдөлгөөнд оролцвол бичиг баримтыг нь хурааж, торгоно

2015 оны 06 сарын 23

Автотээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлыг автомашины улсын дугаарын сүүлийн оронгоос хамаарч төлөх шинэчилсэн журмыг Нийслэлийн  ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор баталж энэ жилээс хэрэгжүүлж эхэлсэн.  

Энэ жилийн хувьд нийслэлийн Засаг даргын  захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг татвар, төлбөр хураах ажлыг 2015 оны хоёрдугаар сарын 10-наас тавдугаар сарын 31-ний хооронд нийслэлийн хэмжээнд авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах нэг цэгийн үйлчилгээг  21 байршилд ажиллуулсан юм. 

 2015 онд автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараар 15,1 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээс 15,7 тэрбум төгрөг төвлөрүүлэн өссөн дүнгээр оруулж, төлөвлөгөөний биелэлт 103,7 хувьтай байна гэж нийслэлийн Татварын газраас мэдээлсэн.

Харин албан татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд хариуцлага тооцох хяналтын үзлэг, шалгалтыг 2015 оны
 энэ сарын 1–нээс эхлэн долдугаар сарын 1-ний хооронд зохион байгуулж байгаа.

Энэ талаар Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс тодруулахад: Хэрвээ хугацаандаа татвараа төлж амжаагүй бол дүүргийнхээ татварын газар ажлын өдрүүдэд 08:30-17:30, Дүнжингарав худалдааны төвд зургаан дүүргээс ажиллаж байгаа нэг цэгийн үйлчилгээнд ажлын болон амралтын өдрүүдэд 09:00-20:00 цагийн хооронд татвараа торгуульгүй төлөх боломжтой. Мөн татвараа төлөлгүй замын хөдөлгөөнд оролцвол Замын цагдаагийн алба нь өөрийн эрх хэмжээ, хуулийн хүрээнд авто тээврийн эзэмшигчдэд хариуцлага тооцож, торгуулийн арга хэмжээ авч, бичиг баримтыг нь хураан Дүнжингарав худалдааны төвд байрлах татвар хураалтын цэг рүү шилжүүлж байгаа” гэсэн юм.

 

Татвараа төлөөгүй замын хөдөлгөөнд оролцвол бичиг баримтыг нь хурааж, торгоно

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД