Өнөөдрийн өрнийн зурхай

2015 оны 06 сарын 23

онь (3/21-4/19)

Таагүй өдөр. Өнөөдөр хүмүүстэй олон нийтийн болон мэргэжлийн харилцаа тогтоох хэрэгтэй. Ойр дотнын хүмүүсийн тань талаар таагүй мэдээнүүд ар араасаа дуулгах болно. Энэ нь эрүүл мэнд болон сэтгэл санаагаар унагана. Тиймээс өөртөө сэтгэлзүйн хамгаалалт хийхийг оролдоорой. Мөн энэ өдөр гэнэтийн зүйлүүд гарч ирэх учир тайван хүлээж авахыг хичээ. Магадгүй амьдралд тань хэрэг болохгүй хэн нэгэн хүнтэй танилцах болно.


Үхэр (4/20-5/20)

Хувийн харилцаанд сайн ч, муу ч өөрчлөлт ирж мэднэ. Өрсөлдөгчийн өдөөн хатгалганы хохирогч болох, аль эсвэл сэтгэлээр унаж болзошгүй. Танай гэрт гэнэтийн урьдчилж тооцоолоогүй зардал гарна. Мөнгөний гачигдал хэн бүхэнд тохиолддог тул хүнд байдалд орсон тухай бүрд өөрийгөө тайвшруулж, тэвчээртэй ухаалаг байх хэрэгтэй. Өөрийн зовсон сэтгэлд анхаарлаа бүү хандуул. Үдээс хойш сэтгэл хөнгөрнө. Ойр дотны хүмүүсээ халамжил.


Хамтатгах (5/21-6/21)

Идэвхитэй үйл ажиллагаа явуулах, шинээр мэргэжил эзэмшихэд тохиромжтой өдөр. Магадгүй та өөрийн төлөвлөгөөг нөлөө бүхий хүнээр дэмжүүлж, тэдний тусламжийг хүртэж мэднэ. Мөнгө санхүүгийн асуудлаар дурын хэн нэгэнд хандахад нааштайгаар шийдэгдэх болно. Энэ өдөр ялангуяа бүтээж туурвидаг хэн бүхэнд ээлтэй байх болно. Даруу төлөв байж, аливаа зүйл рүү шууд дайрч давшлан орохгүй байх нь санаж бодсондоо хүрэх боломжийг бий болгоно.


 Мэлхий  (6/22-7/22)   

Зөрчилдөөнтэй, хоёрдмол өдөр. Энэ өдрийн эхэнд ажил төрөлд болон, ер нь үйл ажиллагааны бүх хүрээнд тогтвортой байдал хадгалагдана. Гарч болох эрсдлээс айхгүйгээр зоригтой ажиллаж чадвал тэр хэмжээгээр ажил хэргийн явц урагшилж ашиг орлого нэмэгдэх болно. Харин өдрийн хоёрдугаар хагаст ажил дээр ч, гэр оронд ч ауюлтай нөхцөл байдал үүсч мэднэ. Харилцан буулт хийх гэсний шаардлагагүй. Зөвхөн өөртөө л итгэж найд.


Арслан (7/23-8/22)   

Удаан уулзалдаагүй хүмүүстэй уулзаж магадгүй. Эхэндээ бүх зүйл сайхан байна. Харин үдээс хойш үл ойлголцол, гомдол гарч болзошгүй. Нэг туйлаас нөгөө туйл руу бүү үсч. Энэ өдөр сансарын энергийн өөрчлөлт таньд мэдрэгдэх болно. Олон нийттэй аль болохоор харьцахаас зайлсхийх хэрэгтэйг одод таньд сануулж байна. Ямар ч нөхцөл байдалд орсон чухал шийдвэр бүү гаргаарай. Учир нь таны санхүүгийн байдал тогтворгүй байна. Тайван байж нөхцөл байдлыг бодитоор цэгнэ.


Охин (8/23-9/22)    

Энэ өдрийг гэртээ өнгөрөөхийг хичээ. Төрөл төрөгсөд, хүүхдүүд, ойр дотнын улсууддаа анхаарал тавь. Хайр сэтгэлийн харилцаанд тийм их амжилттай өдөр биш. Та засаж чадахгүй болтол байдлыг хурцатгах эрсдэлд орж байна. Санхүүгийн байдал ямар ч өөрчлөлтгүй байна. Ухаангүй эрсдэх, худалдаа арилжаа хийх хэрэггүй. Сэтгэл санааны өөрчлөлт эсвэл хөнгөмсөг байдал нь таныг хамгийн амархан асуудлыг шийдэхэд саад болно. Зүүдэндээ эсвэл сэрүүндээ уйлах нь муугийн тэмдэг.


Жинлүүр (9/23-10/22)   

Сэтгэл хөдлөлөөсөө болоод ядарч сульдах, ажил дээр шалгалт ирэх эсвэл хамтрагчаа сонгохдоо алдаа гаргах болно. Зөн совин тань сул байна. Та таатай мөн зайлшгүй хоёрын дундаас сонголт хийх болно. Магадгүй таагүй байдал мөн хүсэл сонирхол тань залхмаар санагдах болно. Таагүй бодол санаагаар өөрийгөө бүү бул. Өөдрөг үзэл бодлоо ямар ч тохиолдолд бүү орхиорой.


Хилэнц (10/23-11/21)   

Эхлүүлсэн бүхэнд тань амжилт ирнэ. Гэрээ хэлэлцээрт таатай өдөр байна. Ихэнх хүмүүсийн сэтгэл санаа болон сэтгэл хөдлөлтэй амьдрал нь баялаг байна. Харин бодол санаа нь тодорхой. Таны сэтгэл санааг өргөх сайхан мэдээ дуулна. Таны өөдрөг байдал ойр дотнынхонд урам хайрласнаар өөрийн зорилгодоо хүрэхэд ойрхон ирнэ. Хайр дурлалын харилцаа амжилттай хэрэгжих хэдий ч та насны зөрүүтэй байдлаасаа болж санаа зовсоор байх бололтой.


Нум (11/22-12/21)    

Ажил хэргийн түншүүддээ найдах болон төрөл садан, ойр дотныхноосоо тусламж дэмжлэг хүлээх хэрэггүй. Энэ нь зөвхөн саад учруулж уур цухлыг тань хөдөлгөж урмыг хугалахаас өөр үр дүнд хүргэхгүй нь бололтой. Хайртай хүнтэйгээ харьцах харилцаа муу байх тул сэтгэлийн хөдөлгөөнөө барьж тэвчээртэй, сайхан сэтгэлтэй байгаарай. Орой тийшээ асуудал намжиж, эвлэрлийг олох болно.


Матар (12/22-1/19)   

Ажил мэргэжлийн хүрээнд болон ар гэрт гачигдал бэрхшээл тулгарч болох аюултай өдөр. Харилцахад бэрхшээлтэй хүмүүстэй яриа хэлэлцээрт орох магадлал өндөр байх ба ажил хэрэг бүтэлгүй тийшээ хандаж, урам зориг хугарна. Болж өгвөл бүгдийг хойшлуулж, ганцаар байж, амрах хэрэгтэй. Эрүүл мэндэд асуудал үүсэх магадлал маш их байна. Хутга, мэс, шил, төмөртэй харьцахдаа анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Бэртэл гэмтэл авч, ажиллах чадвараа алдаж магадгүй.


Хумх (1/20-2/18)   

Санхүүгийн асуудал дээр сайхан өдөр. Зөвхөн өнөөдөр та гэнэтийн ашиг олно. Хувийн ажилд асуудал үүсч болох учир ойрын найз нөхдийн зөвлөгөө ба туслалцаа хэрэгтэй болох нь. Бардам зангаа бодсон ч тэд нарт хандахаасаа бүү ич. Энэ байдлыг давахад гаднаас шинжих ба найрсаг оролцоо тус болно. Та эртнээс төлөвлөж, болгоомжтой хөдөлбөл бүх зүйл нааштай шийдэгдэнэ.


Загас (2/19-3/20)

Энэ өдөр хангалттай ярвигтай, хэцүү байна. Төлөвлөгөөгөө өөрчлөсний улмаас өөрт нэмэлт үүрэг үүрнэ. Бусдын алдааг засах, зөрчилдөж буй талуудыг эвлэрүүлэгч дүрд тоглох хэрэг гарна. Өнөөдөр бүх ажил тань хувь хүний хоорондын харилцаанаас шалтгаална.
 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД