Т.Санчир Филиппин улсыг дахин зорино

2015 оны 06 сарын 22

Монгол Улсын сагсан бөмбөгийн спортыг Ази тивд таниулахад үнэтэй хувь оруулсан шигшээ багийн тамирчин Т.Санчир Филиппин улсыг дахин зорихоор боллоо.

Филиппин улсын сагсанбөмбөгийн дээд лигийн ““Barangay Ginebra San Miguel Kings” баг Монгол Улсын шигшээ багийн тамирчин Т.Санчиртай мэргэжлийн тамирчны хувиар хамтран ажиллах гэрээ байгуулж Т.Санчир тус улсыг зорьсон. ОУХМ Т.Санчир удалгүй тус багтай байгуулсан гэрээгээ өөрийн хүсэлтээр цуцалж эх орондоо ирээд байгаа юм. Тэрбээр энэ оны сүүлчээр дахин Филиппин улсад очиж тоглохоор болсон байна. Учир нь түүнд хоёр багаас багтаа тоглуулах урилга ирсэн бөгөөд нэгийг нь сонгон гэрээ байгуулахаар болжээ.

Филиппин улсын мэргэжлийн лиг “PBA” нь Ази Тивдээ хамгийн анх байгуулагдсан мэргэжлийн холбоо, лиг бөгөөд энэ онд 40 жилийн ой нь тохиох юм. PBA нь мөн үүсэн байгуулагдсан хугацаагаараа дэлхийд зөвхөн NBA-гийн дараа ордог хамгийн ахмад лиг. Мөн зохион байгуулалт, багуудын чансаа, тамирчдын өрсөлдөөн, мэдээ мэдээлэл, шууд дамжуулалт, шилжилт хөдөлгөөн, бизнесс зэрэг олон талаараа тивдээ төдийгүй дэлхийд шилдэгт тооцогддог мэргэжлийн лиг гэдгээрээ онцлогтой.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД