Хууль бус мод бэлтгэгчдийг барив

2015 оны 06 сарын 22

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газраас СХД-ийн нутаг дэвсгэр Баруунтуруун, 52-ын даваа, 22-ын товчоо, Шижир, Богдын даваа, Эмээлт орчим, ЧД-ийн Гүнтийн даваа, СБД-ийн Их, Бага баян, Бэлх, Сэлхийн чиглэл, БЗД-ийн Гацуурт, Улиастайн амны эх, Баянзүрх уул, Баянзүрхийн товчоо, Налайх дүүргийн нутаг дэвсгэр Тэрэлж рүү салдаг уулзвар, Гордок орчимд хөдөлгөөнт эргүүл шалгалт хийлээ.

Шалгалтаар хоёр иргэн, нэг аж ахуйн нэгж гарал үүслийн гэрчилгээгүй, хууль бусаар бэлтгэн, тээвэрлэж явсаныг илрүүлж мод, модон материалыг улсын байцаагчийн актаар хурааж, улсын орлого болгуулахаар холбогдох байгууллагад шилжүүлэн, торгууль ногдуулж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө.

Шалгалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг болон УИХ-ын Байнгын хорооны “Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх, ойн нөхөн сэргээлтийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын албан даалгавар, МХЕГ-ын дэд даргын баталсан “Урьдчилан сэргийлэх тухай” удирдамжийн хүрээнд хийсэн байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД