Хуурамч бичиг баримтаар хил давах гэж оролдож байна

2015 оны 06 сарын 22

Буянт-Ухаа боомтоор энэ сарын 20-нд Улаанбаатар-Бишкек-Станбул чиглэлийн ТК-343 дугаар аяллын онгоцоор зорчих гэж байсан Монгол Улсын иргэн Т /эрэгтэй/ нь   бусдын паспортанд Буянт-Ухаа 16 дардас хуурамчаар үйлдэн  Бүгд Найрамдах Турк Улсын хилийг нэвтрэхийг завджээ.

Энэхүү зөрчлийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын  Буянт-Ухаа дахь газрын шалгагч сонор сэрэмжтэй ажиллаж илрүүлсэн байна.

Мөн Дорноговь аймгийн  авто замын боомтоор энэ сарын 21-ний өдөр манай улсын иргэн А нь /эмэгтэй/ гадаад паспортын сунгалтыг компьютер ашиглан засварласан зөрчлийг тус газрын шалгагч илрүүлэн холбогдох байгууллагад хүлээлгэн өгчээ.