Сэлбэ, Өгөөмөр зуслангуудын үйл ажиллагааг зогсоов

2015 оны 06 сарын 22

Энэ сарын 15-17-ны өдрүүдэд Нийслэлийн ногоон бүсийн 20 зусланд НЗДТГ, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хамтран шалгалт хийж, Сэлбэ, Өгөөмөр зуслангуудын үйл ажиллагаа эхлэхийг хориглосон байна. Түүнчлэн 18 зусланд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгожээ.

Хориг тогтоолгосон зуслангуудын хувьд хүүхэд хүлээн авахад бэлэн биш, орчин нөхцөл  чанарын шаардлага хангаагүй гэх мэт зөрчил илэрсэн байна.