”Mers” вирусээр 27 хүн нас барлаа

2015 оны 06 сарын 22

Солонгос улсад дэлгэрсэн халдварт "Mers" буюу короновирусын халдвараар 27 хүн нас бараад байгаа талаар тус улсын сайтад мэдээлжээ. Түүнчлэн тус вирусын халдварыг 172 хүн авч тусгаарлагдан эмчлэгдэж байгаа юм байна.

Хэдийгээр вирусын тархалт багасаж байна гэж мэргэжилтнүүд үзэж байгаа ч өдийг хүртэл нас баралт буурахгүй байгаа юм. Вирусын халдвараар нас барагсдын олонх нь өндөр настан байгаа бөгөөд тодруулбал, 33.3 хувь нь 60 нас, 29.6 хув нь 70 нас, 18.5 хувь нь 80 настнууд байгаа аж.