Энэ сарын 25-наас боомтын болон хот хоорондын хөдөлгөөнийг зогсооно

2015 оны 06 сарын 22

Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүх, Зам тээврийн сайд Н.Төмөрхүү нарт хил орчмын тээврийн 1000 гаруй тээвэрчин, “Борхойн тал” авто тээвэрчдийн холбооноос мэдэгдэл хүргүүлж буй юм.

Энэ талаар “Борхойн тал” авто тээвэрчдийн холбооны тэргүүн Д.Эрдэнэбатаас тодруулахад: “Замын-Үүдийн хил орчимд тээврийн салбарт шударга өрсөлдөөн тогтоож өгөх, хууль зөрчсөн олон асуудлыг хянан шалгах хэрэгтэйг олон нийтэд хүргэж байна. Энэ сарын 25-ны найман цагаас хойш боомтын болон хот хоорондын хөдөлгөөнийг зогсооно. Хятад эзэнтэй Монголын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэр эрхэлж, Монголын тээвэрчдийн эрх ашгаас хулгайлж, дотоодын тээвэрчдийн орлого болох валют гадагшаа урсаж байна. Тэдний зүгээс ачаа тээвэр, тээврийн хэрэгсэл эзэмшигчийн бичиг баримтын зөрчлөөс эхлээд олон арван хууль зөрчсөн үйлдлийг удаа дараа гаргадаг ч манай салбар яамны төлөөлөл нөхцөл байдалтай танилцах нэрээр очиж, Эрээн хотыг зориод буцдаг нь нууц биш. Бид өмнө нь олон удаа мэдэгдэл хүргүүлж байсан ч дорвитой арга хэмжээ авахгүй байгаад бухимдаж байна” гэсэн юм.

Тус холбооноос олон нийтийг хамарсан төрийн бус байгууллагын эрхийн дагуу зам тээврийн хөдөлгөөн хаах болсон нь дараах шалтгаантай. Үүнд:

1. Эрээн хотын хашааны төлбөрийг бууруулах, нэг цонхны үйлчилгээнд хамруулж шийдвэрлэх,

2. Хил хоорондын болон хот хоорондын тээврийн хэрэгслийн бүх жинг зохистой хэмжээнд батлах, жигд хэрэгжүүлэх,

3. Эрээн хотод зам тээврийн осол зөрчилд холбогдсон жолоочийн асуудлыг тэнцвэртэй байдлаар шийдвэрлэх,

4. Хил хоорондын тээврийн хэрэгсэлд олгож байгаа биржийн бичиг гэх тусгай зөвшөөрлийн бичгийг зохистой байдлаар олгох,

5. Нэг цонхны үйлчилгээтэй болох,

6. Боомтын зөвлөлд тээвэрчдийн холбооны төлөөллийг оролцуулах,

7. Хууль бус өмчлөлтэй тээврийн хэрэгслийг шийдвэрлэх тухай журамтай болох зэрэг асуудлаар мэдэгдэл хүргүүлж байгаа юм байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.179.6.82 Та юу гэж бодож байна ...demjij bna. hyataduud bol umheer ikh davarj bna shuu dee
122.201.22.158 Тэгээд Хятадын нутаг дэвсгэр дээрхи зохицуулалтыг манай засгийн газар хийх юм уу. Зам хаана гэж сүрдүүлж байгаа юм уу. Хүний эрхийг зөрчих гээд байна уу эсвэл бусдад хохирол учруулах гээд байна уу.
202.21.106.119 zuv zuv sain bna
150.129.143.55 у гэж бодож байна ...Дураараа аан...хятадын хил давангуутаа бүгд гөлөг болдог байж...өөрснөө уралдаад л авилга өгөөд л бие биенээ матаад л новширч өгдөг муухай монгол зан.
202.72.245.152 Та юу гэж бодож байна ... ene erdene bat guachin uuruu jolooch hun teheer eren bol zuw demjij bna
103.10.23.94 Та юу гэж бодож байна ...ug ni zuv l yum gehdee sain bodoj tuluvluhgui bol eh gurend darmtluulah vii dee manaihan dandaa buruutan bolj hytaduud nutagtaa zuv boldog ehe talaar sain yrih heregtei avaar osol garsan ued zuvch bai buruuch bai mongol hun buruutan boldog shuu dee
203.194.114.155 Та юу гэж бодож байна ... Хятад эзэнтэй ч бай,Монгол эзэнтэй ч бай адил тэгш дүрэм журам үйлчлэх ёстой.Гэхдээ Хятадын нутаг дэвсгэр дээр өөрийнхэндөө давуу эрх үүсгэх нь тодорхой л доо. Зөв гарц бол тээврийн хэрэгслүүд нэгдэж аж ахуйн нэгж болоод Зам Тээврийн Яам зөвхөн тэдгээр машинуудад зөвшөөрөл өгдөг,мөн олон улсын болон хил хооронд тээвэр гүйцэтгэх шаардлагуудыг тавьдаг л болох хэрэгтэй дээ. Хятадын талаас ч мөн адил аж ахуйн нэгжтэй болгоод яридаг хэлдэг болох хэрэгтэй.Тэгэхг
180.149.78.20 Та юу гэж бодож байна ...zow
202.21.106.145 Та юу гэж бодож байна ...Mongol hunii ner deer hytaduud mashinaa burtguuleed hamag achaa teeveriin atgasan gedeg n unen shuu dee tsaana n turiin alba haagch nar hurtel holbootoi uchraas neg ih undur avdaggui bhaa. Neg hunii ner deer olon mashin bgaa tohioldold tsaana n hytad ezen bna gedeg n oilgomjtoi
27.123.214.114 bidnii songoson tur shuu dee
150.129.140.232 Та юу гэж бодож байна ...ингэж болохгүй жолооч нарийг овоо яваад юм олдогийн даваан дээр за эд нар мөнгө сайн олж байна татаас авна гээд төр болон төрийн бус байгуулга оролцох юм аа тавьсан шаардлагийг ээ
202.72.244.170 ene holboo davartsan yum aa zamiin uudiin 200 hurehgui jolooch narin holboo mongol ulsin 20.000 teewerchdin erh ashgig haaj hil hagad l hiler newtersen mashin bolgonos 3000 abad l oorsdoo hubaj idej bga daa holboo gj ashgin toloo baiguullagaТа юу гэж бодож байна ...
103.229.120.117 Та юу гэж бодож байна ...манай төр засаг яагаад ард түмнийхээ эрх ашгийн төлөө зоригтой хамгаалж зогсдоггүй юм бол оо
37.152.218.43 Та юу гэж бодож байна ...mongol gexeeree zorgooroo yumaa
37.152.218.43 ajild ni amjilt hvsie
  • 2015 оны 06 сарын 24
37.152.218.43 ajild ni amjilt hvsie
  • 2015 оны 06 сарын 24
37.152.218.43 sdd
  • 2015 оны 06 сарын 24