Элэгний хорт хавдрын нас баралтын тоогоор Монгол Улс дэлхийд тэргүүлж байна

2015 оны 06 сарын 22

Зуун мянган хүн тутам элэгний хорт хавдрын нас баралтын тоогоор Монгол Улс дэлхийд тэргүүлж байна. Элэгний өвчлөл монголчуудын эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй юм. Орчин үед хүмүүс хоолны дэглэм барих нэрийн дор юу ч идэхгүй байх эсвэл чанаргүй хүнс их хэрэглснээсээ болоод олон төрлийн өвчинд өртөмтгий болсон. Эрүүл амьдрах гол үндэс нь эрүүл, зөв хооллолт, дасгал хөдөлгөөн  билээ. Тэгвэл элгээ эрүүл байлгахад тустай дараах зөвлөгөөг хүргэж байна.

 

1. Өдөрт хэдэн хумс сармис түүхийгээр идэхийг хичээж, мөн сармисны шингэн бэлдмэлийг хэрэглэж үзээрэй.

Сармисанд агуулагддаг сулфур суурьтай аллицин гэх бодис нь элгийг цэвэршүүлэхэд тун хэрэгтэй байдаг аж. Сармис нь элэгнээс мөнгөн ус, хоол хүнсээр дамжин орж ирсэн химийн бодисууд болон эстроген гэх мэт гормоныг цэвэрлэхэд нэн чухал.

 

2. Тоонолжин цэцгийн төрлийн хүнсний ногоо брокколи, цэцэгт байцаа, байцаа элгийг хоргүйжүүлдэг.

. Тамхи, архи, газрын самар гэх мэт хортой бодисыг саармагжуулахаас гадна эдгээр төрлийн ногоонд агуулагддаг бодис нь элэг өөрөө өөрийгөө цэвэршүүлэхэд тусалдаг. 

 

3. Өглөө бүр өлөн элгэн дээрээ шинэхэн лимоны шүүс шахсан буцалсан халуун ус ууж заншвал элгийг цэвэршүүлнэ

 

4. Хүрэн манжин

Хүрэн манжин нь цус цэвэршүүлж хүнд металыг хөөн гаргах ач холбогдолтой.

 

5. Исэлдэлтийн эсрэг нөлөөтэй жимс жимсгэнэ

Чавга, үзэм, нэрс, хад, гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө, жүрж, усан үзэм, алим, лийр. Антиоксидант буюу исэлдэлтийн эсрэг нөлөө нь элгэн дэхь хоргүйжүүлэх үйл явцын үед ялгарсан чөлөөт радикалуудаас элгийг хамгаалдаг..  

 

6.Бэрсүүт жүржийн төрлийн жимс.

Энэ төрлийн жимс нь Витамин Ц болон антиоксидант ихээр агуулдаг. Ганц шинэхэн шүүс нь л гэхэд элгийг төрөл бүрийн хорт бодис карсиногенээс цэвэрлэж хоргүйжүүлнэ.

 

7. Алим

Алим нь бие махбодоос хүнд металыг хөөн гаргахад чухал ач холбогдолтой пектин хэмээх бодисыг агуулдаг. Ялангуяа бүдүүн гэдэсний энэ чадварыг дэмжсэнээр элэгний ачааллыг багасгана.

 

8. Ногоон цай

Элгэнд асар их тустай энэ ундаа нь катечин хэмээх антиоксидонт ихээр агуулдаг тул элэгний үйл ажиллагааг бүхэлд нь дэмжинэ. Ногоон цай сайхан амттайгаас гадна эрүүл хооллоход чухал нөлөөтэй.

 

9. Оливын тос

Механик аргаар шахаж гаргасан өөр ямар нэгэн нэмэлт шүүлтээр ороогүй оливын тос нь бие махбодын ерөнхий орчинг сайжруулж хорт бодистой тэмцэхэд тустай байдаг.

 

10. Бүхэл үрийн гурил будаа

 Болж өгвөл цагаан гурилан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг хичээж, бүхэл үрийн гурил будаа төрөл бүрээр нь хэрэглэх юм бол бие махбодын бодисын солилцоо, элэгний үйл ажиллагааг сайжруулна.

 

Харин элэгний өвчлөл нэгэнт туссан бол та доорх хүнснээс татгалзах хэрэгтэй

 

Элэг цөсний хүнд хэлбэрийн өвчний үед амьтны гаралтай уургийн хэмжээг багасга.

Хуурч шарсан болон хүйтэн хоол, махны өтгөн шөл, хоносон хоол, халуун ногоонууд, хандат бодис, утсан болон өөх ихтэй мах, бяслаг, хийжүүлсэн болон өтгөн ундаа, нөөцөлсөн бүтээгдэхүүн, тос ихтэй нарийн боов, хоол амтлагч, хэт халуун хоол, хиам, зайдас зэргийг хориглоно. Адуу, гахайн мах, малын дотор мах, утсан мах, хиам, даршилсан, давсалсан хүнс, хуршсан өрөм, шар тос, өөхөн тос, төрөл бүрийн ногоо, жан, цуу, жууцай, чинжүү, гич, таван халуун, таана, хөмөөл, хүнхээл, хийжүүлсэн ус ундаа, шар цагаан манжин зэргийг хэрэглэж огт болохгүй.

Хоол хүнсийг зөв бэлтгэж хэрэглэх: Хоолыг бэлтгэхдээ ууранд жигнэх, чанах, битүү болгох аргыг ашиглах хэрэгтэй. Харин шарж, хайрсан хоолыг хориглох хэрэгтэй.

Хоолыг зутан шөл байдлаар, махыг машиндаж хэрэглэнэ. Хэт халуун болон хүйтэн хоол хэрэглэхгүй байх хэрэгтэй. Хоолондоо давсыг бага хэрэглэх шаардлагатай. Өдөрт бага багаар 5-6 удаа хооллох нь зохимжтой байдаг юм байна.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
112.72.13.119 Та юу гэж бодож байна ...uchal mini dvv odoogin baidlaar elegnii sirioz hvndreed hort havdar bolson bna geh ym odo yu hiih ve emchleh arag bna uu tus bolooch de muuch gesen dvv man shvv de arag baival xariu ogooch
202.179.11.90 b wiruusiin talaar bodit medeelel bnuu humuusee elegnii tsirioziig yaj angaah we
103.26.193.47 UТа юу гэж бодож байна ...legend sarmis sain,muu geed bh yum...
112.72.13.10 Та heregtei medrelel ogsond bayalallaa er ni ezen hivheevel zaya hicheene gedeg baihaa oorsdoiinhoo eruul mendiin toloo ysvah l hereteio unetei zovolgoon ogsond bayarlalaa.
202.72.245.42 В С вирусийн SV-1 эм зарж байгаа болон зардаг хүнийг мэдэж байгаа хүн байвал 99084976 дугаарт холбоо бариж туслаач
202.179.6.130 deer ni sarmis sain gechihed dood tald ni horigloson baihiin alind ni itgeh we
112.72.13.169 Ногоон цайнд агуулагддаг үл исэлдүүлэгч бодисыг катечин биш катехин гэдэг шүү. Catechin гэдгийг ингэж орчуулж л дээ
103.10.21.121 Та юу гэж бодож байна ...ug n 1 n sarmis sain gehiin tegeed suuld n muu bolchihiinyamar uchirtai yum boloo
188.75.216.203 vneheer heregtei medeelel bna. bvh hvnvvs medej awaasaiТа юу гэж бодож байна ...
112.72.13.181 Medehed iluudehgui Shu
112.72.13.177 Heregtei medeelel bn gewch manai ehner ene talaar bol a ch baihgui shu nowsh gej
202.72.245.122 Nexavar-gdg em zaraj bgaa hvn bna uu avna shvv 99909055
150.129.143.5 Sn medeelel tsbisand bsyarlalaa.
103.10.23.6 mongold iim gamishgiin hemjeend ochson ene vyd iim vntei zuwulguu ugsund bayrllaa
202.70.46.201 Та юу гэж бодож байна ...ок