Жуулчдад зориулж “Сонгодог Пүрэв гараг” хөтөлбөр хэрэгжүүлж байна

2015 оны 06 сарын 22

УДБЭТеатр энэ жил Монгол орныг зорин ирж буй гадаадын жуулчид болон орон нутгаас нийслэлд ирж буй дотоодын жуулчдад зориулсан үйл ажиллагаагаа улам эрчимжүүлж 6, 7-р сард “Сонгодог Пүрэв гараг” хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байна. Энэ удаагийн “Сонгодог Пүрэв гараг” буюу 2015 оны зургаадугаар сарын 25-нд “Захгүй хөх тэнгэрийн дор” найрал дууны концертыг зохион байгуулах гэж байна. Тоглолтонд УДБЭТ-ын найрал дууны анги бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож дэлхийн сонгодог болон үндэсний алдартай бүтээлүүдийг та бүхэнд хүргэх юм байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД