Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн авто машины зогсоолтой боллоо

2015 оны 06 сарын 19

Улаанбаатар хотын төв талбай буюу Чингисийн талбайн урд хэсэгт түр зогсоол нээх захирамжийг Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл гаргасан. Тэгвэл нэмж хоёр ч байршилд авто машины түр зогсоол нээх захирамж бас гаргаад байна.

Энэхүү захирамжаар Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн, Гандантэгчинлэн  хийдийн  орчмын сул талбайнуудыг авто машины түр зогсоол болгохыг зөвшөөрчээ. Ингэснээр дээрх байршилд гадаадын жуулчид, иргэд автобус, машинаа түр зогсоолд тавих боломжтой болсон байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
37.220.133.161 Tegmeer yum daa.