Монгол, Орос улсын иргэд визгүй зорчих болсноос хойш хил дээр их хэмжээний хүнс хураагдаж байна

2015 оны 06 сарын 19

Монгол, Орос улсын иргэд визгүй зорчих болсноос хойш стандартын шаардлага хангахгүй, хуурамч бүтээгдэхүүн ихээр хил нэвтрүүлэхийг оролддог болжээ. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь Хилийн мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Үнэнбаатараас энэ зөрчлийн талаар тодрууллаа.

Тэрбээр "Манай хариуцсан хилийн гарцаар өдөрт 1000 орчим, баяр ёслолын үеэр 3000 гаруй иргэн хил нэвтэрдэг. Энэ хэрээр хуурамч бараа, бүтээгдэхүүн, хүнсний зүйл ихээр хил давуулах гэж ороллдог. Зөрчил нь ч нэмэгдсээр байна. Нэг иргэнд хоёр литр архи оруулахыг зөвшөөрдөг байтал Итгэл хамбад мөргөсөн иргэд 5-6 литр архи цүнхлээд ирдэг. Илүү архийг нь хураахаас аргагүй. Сүүлийн үед Сибирь, Улаан-Үдийн болон хил орчмын Хиагт зэрэг жижиг суурингуудаас хуурамч, архи, согтууруулах ундаа ихээр хил нэвтрүүлэх гэж оролдох боллоо.

Саяхан манай нэг байцаагч 2000 төгрөгийн үнэтэтй, 0,75 литрийн "Белая березка" архи 60 шилийг хураан авсан. Энэчлэн  оны эхний зургаан сард 19 иргэний импортолсон 3.6 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг устгаж, 28 иргэний 48 нэ ртөрлийн 6 сая гаруй төгрөгийн бараа, бүтээгдэхүүнийг улсын орлого болгосон. Ер нь өдөрт стандарт хангаагүй, хоёр сая орчим төгрөгийн хүнс хураан авч устгаж байна" гэж ярилаа. Эднийх ОХУ-ын Хилийн мэргэжлийн хяналтын газартай хамтран ажилладаг юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД