Олон улсын шинэ нисэх буудал чиглэлийн хурдны автозамыг барьж дуусгана

2015 оны 06 сарын 19

“Улаанбаатар хот-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудал чиглэлийн хурдны автозам”-ыг барьж байгуулах ажлыг Хятадын талын санал болгосон компаниудаас сонгон шууд гэрээ байгуулж хэрэгжүүлэхийг Зам, тээврийн сайд Н.Төмөрхүүд зөвшөөрлөө.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил,  үйлчилгээ худалдан авах тухай хууль, “Ази, Европын дээд түвшний уулзалтыг зохион байгуулах тухай” Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг үндэслэн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас дээрх шийдвэрийг гаргалаа.

Уг замыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэх юм.

Хятадын талаас уг төсөлд оролцуулахаар хурдны авто зам барих туршлагатай гурван компанийг сонгон санал болгож байгаа бөгөөд эдгээр компаниудад монголын талын Ажлын хэсгээс тодорхой санал, нөхцөлийг тавьж, хэлэлцээ хийсний үндсэн дээр сонгон гэрээ байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
37.220.133.161 Songoltoo turgen hiij ajilaa hurdan ehleerei. Ih amjilt husie.