ЭЕШ өгөхөөр 20450 шалгуулагч бүртгүүлээд байна

2015 оны 06 сарын 18

Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/ өнөөдөр орон даяар 10.00 цагт Монгол Улсын түүхийн хичээлийн шалгалтаар эхэллээ.

Энэ жил ЭЕШ өгөхөөр 20450 шалгуулагч бүртгүүлээд байгаа юм. Энэ жилээс эхлэн ЭЕШ-д орох төгсөгчид Монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгч, 400-аас дээш оноо авсан шалгуулагч ЭЕШ-д орж байна.

Боловсролын үнэлгээний төвийн өгч буй мэдээллээр Монгол хэл, бичгийн шалгалтыг энэ жил хоёр удаа зохион байгуулсан. Эхний шалгалтад 21 493 шалгуулагч оржээ. Үүнээс 18 200 нь тэнцсэн байна. Харин хоёр дахь удаагийн шалгалтад өмнө нь тэнцээгүй 3293 сурагч тэнцэж, шинээр нэмж бүртгүүлсэн, өмнөх шалгалтад бүртгүүлсэн ч орж чадаагүй 2170 шалгуулагч бүртгүүлжээ.

Энэ жилийн ЭЕШ энэ сарын 21-нийг дуустал үргэлжилж, Орос хэлний шалгалтаар дуусах юм. Ингээд ЭЕШ-ын хуваарийг танилцуулж байна.

06 дугаар сарын 18

  • 10:00-11:20 Монгол улсын түүх
  • 13:00-14:40 Хими
  • 16:00-17:20 Англи хэл

06 дугаар сарын 20

  • 08:30-09:50 Газар зүй
  • 11:30-13:10 Математик
  • 14:30-15:50 Биологи
  • 17:10-18:20 Монгол хэл

06 дугаар сарын 21

  • 08:00-09:40 Физик
  • 11:30-12:50 Нийгмийн тухай мэдлэг
  • 14:20-15:40 Орос хэл
АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД