Монголын хөрөнгийн биржийн 5001 дэх удаагийн арилжааг нээв

2015 оны 06 сарын 18

Монголын хөрөнгийн бирж болон Монголын даатгагчдын холбоо өнөөдөр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичигт гарын үсэг зурах арга хэмжээний эхэнд Монголын даатгагчдын холбооны ерөнхийлөгч Д.Чулуунцэцэг цан цохиж Монголын хөрөнгийн биржийн 5001 дэх удаагийн арилжааг нээсэн юм.

Монголийн хөрөнгийн биржээс хөрөнгийн зах зээлийн хөгжлийг эрчимжүүлэх зорилгоор авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны хүрээнд талууд “Даатгагдсан компанийн бонд” шинэ бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхээр зэхэж байна. Уг бонд нь хөрөнгө оруулалтын эрсдлийг бууруулах, компаниудын хөрөнгө босгох боломжийг нэмэгдүүлж, даатгалын компаниудын даатгалын нөөц сангуудад төвлөрөөд буй 13 орчим тэрбум мөнгөн хөрөнгийг үнэт цаасны зах зээлд оруулснаар хөрөнгө оруулалтын зохистой ажиллагааг дэмжих, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, санхүүгийн салбарын хөгжилд чухал ач холбогдолтой ажээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД