ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт судас харагч аппарат бэлэглэлээ

2015 оны 06 сарын 18

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийд, шашины чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болон аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд хамтран өнөөдөр ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт судас харагч аппарат бэлэглэлээ.

Тус тасагт жилд дунджаар 600 гаруй хүүхэд эмнэлгийн тусламж авдаг. Түлэгдсэн хүүхдийн судсыг олж эмчилгээ хийхэд маш хүндрэлтэй байдаг аж. Ийм аппараттай болсноор богино хугацаанд хүүхдийн судсыг олж эмчилгээ хийх боломжтой болох гэнэ. Уг аппаратаар жилд 1000 орчим өвчтөнд үйлчилгээ үзүүлэх юм.

Түлэнхийн тасгийн их эмч Э.Туяа, “Нийт хэвтэн эмчлүүлэгсдийн гуравны хоёр нь хүүхдүүд байдаг. Эдгээр хүүхдүүд эцэг эхийн хараа хяналтгүйгээс  болж маш хүнд байдалтай ирдэг. Манай тасагт мэдлэг, туршлагатай сайн сувилагч нар ажилладаг учраас боломжоороо эмчилгээгээ хийж ирсэн. Судас харагч аппараттай болсноор олон хүүхдэд эмчилгээ үйлчилгээг цаг алдалгүй хийх боломж бүрдэж байна. Цаашдаа хэдэн ийм аппарат хэрэгтэй талаар тодорхой тоо одоогоор хэлж мэдэхгүй байна” гэв.

Энэхүү аппаратыг Герман улс руу захиж авчруулсан бөгөөд шаардлагатай мөнгөн хандивыг "Бодио из Монголиа", "Номадик Экспедишн", "Монголиан Вэйз", "Номадик Трэйлз" ХХК, "Асрал төв" ТББ хандивласан байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД