Өмнөд Солонгос Мерс вирусээс болж жуулчдаа алдаж байна

2015 оны 06 сарын 18

Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж титэмт вирусийн халдвар тархсантай холбоотойгоор гадаадын 120 мянга орчим жуулчин Өмнөд Солонгост аялахаас татгалзжээ. Энэ тухай Солонгосын аялал жуулчлалын байгууллага мэдээлсэн байна.

Тус байгууллагын мэдээлснээр, зөвхөн зургадугаар сарын эхний 10 өдөр Өмнөд Солонгост аялдаг жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 20 хувиар буурчээ. Үүний улмаас тус улсын аялал жуулчлалын салбарын алдагдал доод тал нь 11 сая доллар болсон байна.

Өмнөд Солонгост зорчих онгоцны тасалбарын эрэлт эрс буурсан тухай тус улсын агаарын тээврийн хоёр томоохон компани болох “Korean Air ” болон “Asiana Airlines” мэдээлжээ. Үүнтэй холбогдуулан “Korean Air” компани Өмнөд Солонгосыг Хятадтай холбосон агаарын 17 чиглэлээ цуцлахаар төлөвлөж байна. Харин “Asiana Airlines” зургадугаар сард үйлдэхээр төлөвлөж байсан 52 нислэгээ хэдийн цуцалжээ.

Өмнөд Солонгост титэмт вирусийн халдварыг 165 хүн авснаас 23 нь нас барсан байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД