Малайзад будуулсан эмэгтэйн бие сайжирч байна гэв

2015 оны 06 сарын 18

Малайзын Селангор мужийн Дамансара хотод өнгөрсөн даваа гарагт үл таних мотоцикльтой этгээдүүдэд дөрвөнтөө буудуулж ухаангүй байсан монгол эмэгтэйн тухай албан ёсны мэдээг Малайзын Петалинг дүүргийн цагдаагийн газрын комиссарын туслах, мөрдөн байцаагч Азму Аву Кассим мэдээлсэн байна.

Түүний мэдээлснээр, хүндээр шархадсан эмэгтэй нь Монгол Улсын иргэн Номин-Эрдэнэ гэгч болохыг олж тогтоосон. Анх  найз нөхөд, хамаатнуудтай уулзах, сурч боловсрох зорилготой хүмүүст олгодог сошиал визээр Малайзад нэвтэрсэн. Бууны шархтай эмэгтэйн бие сайжирч байгаа. Мэс засалд орох шаардлагатай гэдгийг эмч нар мэдэгдсэн. Бүсгүйн ар гэрийнхэн цагдаагийн газартай холбогдоогүй байна гэжээ.

Тэгвэл өчигдөр ГХЯ-ны Консулын газарт Номин-Эрдэнийг мэс засалд оруулсан тухай мэдэгджээ. Одоо консулын газрынхан буудуулсан эмэгтэйн ар гэрийнхэнд яаралтай бичиг баримт гарган өгч, Малайз руу нисэхэд нь тусалж байна гэсэн тайлбарыг өглөө.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД