“Самсунг”-ийн гар утасны аюулгүй байдал алдагдсан гэв

2015 оны 06 сарын 18

 “Гар утасны үгийг урьдчилан таамаглан шивэх чадварыг нэмэгдүүлэх үндсэн технологийг бид “Самсунг”-д нийлүүлдэг. Уг технологийг “Самсунг”-ийн гар утсанд суулгаснаар тус төхөөрөмжийн аюулгүй байдал суларсан. Энэ алдааг залруулах гэсэн “Самсунг”-ийн хүчин чармайлтад бид чадах бүхнээрээ тусалж байгаа боловч аюулгүй байдал гэдэг бол хамгийн чухал асуудал юм” гэж  “SwiftKey” мэдэгдэлдээ дурджээ.

600 сая “Самсунг” маркийн утсанд нэвтэрч болох энэ сул талыг илрүүлсэн гар утасны технологийн аюулгүй байдлын “NowSecure” компанийн эрдэмтэд уг мэдээллийг өнгөрсөн 11 дүгээр сард “Самсунг” компанид мэдэгдсэн байна. Асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн ахиц, дэвшил хэдэн сар гараагүйн улмаас эрдэмтэд энэ тухай олон нийтэд мэдэгджээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД