Авлигатай тэмцэх газрыг Улсын Ерөнхий прокурорын газраас шалгаж байна

2015 оны 06 сарын 18

Авлигатай тэмцэх газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд Улсын Ерөнхий прокурорын газраас шалгалт хийж байна. 

Уг шалгалт нь Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон бусад хуулиуд, тэдгээрийг хэрэгжүүлэхээр гаргасан Улсын Ерөнхий прокурорын тушаал, албан даалгавар, заавар журмуудын хэрэгжилт, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдын эрхийг хэрхэн хангаж байгаа байдлыг шалгаж дүгнэлт хийх, илэрсэн зөрчлийг арилгуулах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох зорилготой юм байна.

Шалгалтын үеэр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, шалгаж шийдвэрлэх ажиллагаа, эрүүгийн хэрэг үүсгэх болон хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа, сэжигтнийг баривчлах болон цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, мөрдөн байцаалтын ажиллагааг нь түдгэлзүүлсэн болон хэрэгсэхгүй болгосон хэргүүд, эд мөрийн баримт, барьцаа, хохирол төлүүлэхээр авсан мөнгө, валют, үнэт цаас, үнэт, эдлэл, битүүмжилсэн эд хөрөнгийг хүлээн авах, хадгалах, шийдвэрлэх арга хэмжээ, шүүхэд шилжүүлсэн хэргийн шийдвэрлэлтийн байдалтай танилцах юм. Шалгалт энэ сарын  25-ны өдөр дуусна.

Хэрвээ та “Самсунг”-ийн гар утас ашигладаг бол таны зураг, зурвас болон бусад мэдээлэл алдагдахад маш хялбар юм. Учир нь хакерууд маш энгийн, хялбар аргаар таны утсанд нэвтрэх боломжтой. Мөн үүнийг “Самсунг” хэдэн сарын өмнөөс мэдэж байсан байна.

Гар утасны товчлуурын программын сул талыг ашиглан хакерууд гар утсыг шинэчлэх сүлжээнд холбох сервер мэт дүр исгэн гар утсанд тань нэвтэрч аппликэйшн суулгах, зурвасыг чинь унших, камер болон микрофоныг хянах зэрэг үйлдлийг хийж болдог байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД