Ахуйн хэрэгцээнд ашиглаж байсан галт зэвсэг, сум, тусгай хэрэгслээ орхихыг санууллаа

2015 оны 06 сарын 18

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг авто замын боомтоор өнөөдөр/VI.18/ ОХУ-ын иргэн Б. Р. В  нь Toyota lexus RX330 маркийн автомашинд Вorner-KMB77 маркийн хийн гар буу, 17 ширхэг сумыг нууж улсын хил нэвтрүүлэхийг завджээ.

Энэхүү зөрчлийг хил, гаалийнхнаас гадна Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын шалгагч сонор сэрэмжтэй ажиллаж илрүүлсэн байна. Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас иргэд, үйлчлүүлэгч та бүхнийг Монгол Улсын хилээр нэвтрэхдээ санаатай болон санамсар болгоомжгүйгээр ахуйн хэрэгцээнд ашиглаж байсан галт зэвсэг, сум, тусгай хэрэгслийг автомашин, тээврийн хэрэгсэлдээ авч явахгүй байхыг анхааруулж байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД