Хотынхноос илүү орон нутгийнхан Шүүхийн байгууллагад итгэдэг

2015 оны 06 сарын 18

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн шинэтгэлийн талаар иргэдийн санал бодлыг тандах зорилгоор “Хөгжлийн эрэлд” ХКК-иар хийлгэсэн “Шүүхэд итгэх итгэл” сэдэвт  судалгааны дүнг танилцууллаа.

Судалгааг Монгол Улсын 21 аймаг , нийслэлийн есөн дүүрэгт дөрөвдүгээр сарын 1-нээс тавдугаар сарыг дуустал хийсэн бөгөөд иргэд шүүхийн шинэтгэлийг дэмжиж байгаа эсэх, шүүгчид нөлөөлөх оролдлого хаанаас гардаг талаар тодруулсан аж.

Судалгаанд оролцсон 3291 иргэдийн 67,1 хувь нь Шүүхийн шинэтгэлийн үйл явцыг дэмжиж байгаа гэсэн бол 8,3 дэмжихгүй , 24,6 хувь нь  мэдэхгүй гэсэн хариултыг өгсөн байна.  Харин иргэдийн шүүхэд итгэх итгэлийн хувьд оролцогчдын 60,6 нь итгэдэг, 25,6 хувь нь итгэдэггүй гэсэн бол үлдсэн хэсэг нь мэдэхгүй гэжээ. Судалгааны дүн хот болон хөдөөд харилцан адилгүй байгааг ч судалгааны багийнхан онцолсон юм. Тодруулбал, нийслэлээс судалгаанд оролцсон иргэдийн шүүхэд итгэх итгэл  55 хувь байсан бол орон нутгийнханы 63 хувь нь шүүхэд итгэдэг хэмээн хариулжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД