Баян-Өлгий аймаг иж бүрэн хяналтын камер, гэрэлтүүлэгтэй болов

2015 оны 06 сарын 18

Баян-Өлгий аймгийн Өлгий хотын гудамжнуудад хяналтын дүрс бичлэгийн камер, гэрэлтүүлэг тавих ажил дуусч, өнөөдөр нээлтээ хийлээ.

Аймгийн удирдлагын санаачлага болон УИХ-ын гишүүн А.Бакейн дэмжлэгээр хэрэгжүүлсэн уг төслийн үр дүнд Өлгий хотын бүх хэсгийг дөчин есөн цэгт, замын орж гарах дөрвөн чиглэлд байрлуулсан хяналтын камераар хянах, улмаар замын хөдөлгөөний зөрчлийг багасгах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалт бүхий 815 сая төгрөгөөр байршуулсан камерууд нь Швед улсын "Аксес" фирмийнх бөгөөд аль ч улиралд тасралтгүй ажиллах чадвартай, машины дугаар танигчтай юм байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
180.235.184.151 наад брэндээс чинь үзүүлэлтээрээ дутахааргүй бөгөөд үнийн хувьд харьцангуй хямд төсөр камер байсаар атал ингэж мөнгө үрэх гэж