Сингапурт утаагүй тамхи хэрэглэхийг хориглоно

2015 оны 06 сарын 18

Эрүүл мэндэд хор хөнөөлтэй учраас утаагүй тамхи хэрэглэхийг 2015 оны 12 дугаар сарын дунд үеэс Сингапур хориглоно гэж албан ёсны эх сурвалжууд мэдэгдлээ.

Хоригийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлнэ гэж тус хот улсын ЭМЯ мэдэгдсэн байна.

Эхний хориг нь энэ оны 12 дугаар сарын 15-наас хүчин төгөлдөр болох бөгөөд никотин агуулсан импортын бүтээгдэхүүн болон электрон тамхинд хамааралтай аж.

Хоёр дахь шатны хориг нь 2016 оны наймдугаар сараас хэрэгжиж эхлэх бөгөөд тус улсын дотоодын зах зээлийн утаагүй тамхинууд, зажилдаг тамхи болон жимсний амттай тамхинуудад хамааралтай гэнэ.

Утаагүй тамхи нь тамхинаас гарах тийм ч сайн хувилбар биш юм.

Уламжлалт болон утаагүй тамхины аль алинд бие махбодь болоод сэтгэл санааны хувьд донтдог аж.