Хөгжлийн бэрхшээлтэй залууст сургалт хийнэ

2015 оны 06 сарын 18

МТҮП-аас Хөгжлийн бэрхшээлтэй 16-25 насны залууст зориулан мэдээлэл технологийн мэдлэг-боловсрол-дадлага олгох зуны сургалтыг ирэх наймдугаар сарын 3-наас эхлүүлэхээр болжээ.

10 хоног  үргэлжлэх тус сургалтад АДРА-МОНГОЛ олон улсын байгууллагын боловсролын хөтөлбөрт хамрагдсан  бүртгэлтэй 30 хүнд үнэ төлбөргүй мэдлэг олгох аж.

МТҮП-ын захирал Б.Мягмарнаран ярихдаа,“Бид нийгэмд хүлээсэн хариуцлагаа дээшлүүлэх зорилгоор ЕБС-д боловсрол эзэмшээгүй, танхимын сургалтаар сурч боловсрох боломжгүй, сургууль завсардсан  Хөгжлийн бэрхшээлтэй, эмзэг бүлгийн хүүхэд, залуусыг дэмжин ажилладаг. Түүнчлэн цахим боловсролыг бүх нийтэд эзэмшүүлэх  үүднээс компьютерийн мэдлэг олгох зуны сургалтыг жил бүр зохион байгуулж ирсэн. Энэ удаагийн зуны сургалтыг  АДРА-МОНГОЛ олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулна” гэлээ.